Бөөгийн хэрэгсэл

    

Цахиур буу Бас нэгэн онго бол цахиур буу юм. Миний ээжийн бага дүү Ванчиндорж бөө нагацын хэрэглэж явсан ангийн даллага бүхий цахиур буу, бирдаан буу байрлаж байдаг.

Цахиур буу Бас нэгэн онго бол цахиур буу юм. Миний ээжийн бага дүү Ванчиндорж бөө нагацын хэрэглэж явсан ангийн даллага бүхий цахиур буу, бирдаан буу байрлаж байдаг. Энэ бууг цагаан сараар шинийн нэгэнд мөр гаргаж буу тавьдаг дом засалд хэрэглэдэг. Мөн Бурхан Халдун хайрханы их овоонд нум сум, саадаг байрлаж байдаг. Миний нагац бөө ан их хийдэг уул ус тахиж явдаг хүн байсан. Гутал Бөөгийн гутлыг гөрөөс, бугын арьсаар хийдэг. 41 хонх, хонхлуурыг гуталд зүүж оёсон байдаг. Малгай буюу Манхаг Бөөгийн малгай бол тэнгэрийн орон зай гэсэн утгаар бүргэдийн сарвуу, шонхор шар шувуу, сойрын өдөөр чимэглэсэн байдаг. Мөн 99 тэнгэрийг төлөөлж 9 өнгийн хавтгай манжиг унжлагатай цагаан морь, хар морины 9 туг унжлага байрладаг. Энэ учраас малгай манхаг нь тэнгэрийн бэлэг тэмдэг оюун ухааны орон оршихуй тэнгэрийн хишгийн орон гэж ойлгодог. Хувцас өмсгөл, хуяг дуулга Бөө мөргөлийн өргөөний модон орны толгой талд зайран миний бөө мөргөлийн хувцас байрлана. Бөө мөргөлийн хувцас нь доктор О.Пүрэв гуайн бичсэнчлэн олон овгийн бөөгийн хувцастай утга санаа адил лус савдаг хэл ам, хараал хариулга, хатуу юмнаас бөөг хамгаалсан онгод орохын учир шалтгааны өмсгөл юм. Өмсгөл хувцсанд малгай, дээл, гутал, хуяг дуулга бүхий хувцас орно. Миний өмсгөл хувцасны хажууд 3 чонын арьс байдаг. Энэ бол сүлд хийморийг ямагт сэргээж байдаг сахиул тэнгэрийн шүтээн болно. Бөө хүн өмсгөл, хувцсаа өмсөхөөр өөр орчинд очсон мэт болдог. Миний өмсгөлийн хувьд бөөгийн хувцсыг 5 оёдолчин хоногтоо багтааж оёсон. дэлгэрэнгүй Оромбо Чонын толгой бүхий сийлбэртэй 35 см урттай чонын баруун хөлний арьсаар ширлэж хийсэн оромбо цохиур буюу цохиур юм. Энэ оромбо нь хишгийн 9 тэнгэрийн 9 цацраг бүхий 9 могойн манжигтай, Сахиус, зүүлт, онгод Гахайн соёо, чонын соёо, оюу эрдэнэ, есөн эрдэнийн зай, урд үеийн бөө нараас үе дамжин уламжлагдсаар ирсэн хонины ноосонд шингээсэн “юм” бүхий сахиус байна. Баруун биеийн онгод Хэнгэргийн тухай Бөө мөргөлийн өргөөний баруун талд баавгайн арьс бүхий дэвсгэр янгирын эвэр дээр байнга байрладаг хэнгэрэг буюу дүнгэр (нутгийн хэлээр) бөөгийн хэнгэргийн тал байдгийн учир нь монгол хүн тэнгэрийг ойлгохдоо ямар нэгэн юмны талыг тэн гэдэг түүний утгаар тэнгэрийн тал гэр гэдэг санаа нь тэнгэр гэдэг санааг үүсгэдэг болов уу. Өөрөөр хэлбэл сав ертөнцийн нэгэн тал тэнгэр юм. Үүний учир бөө нарын хэнгэрэг тэнгэрийн адил нэгэн тал байхын бэлгэдэлтэй болов уу. Миний хэнгэрэг шарга ямааны арьсаар хийсэн ая дуу сайтай хөвчийн хэнгэрэг юм. Гадаа залсан хар сүлдний учир Монгол түмэн хэдэн зууны турш хийморио дээдэлж түүгээрээ дамжуулан мөнх тэнгэртээ харилцан залбирч ирсэн билээ. Үүний нэг гол онгод нь хар сүлдний гадаа онгод юм. Хар сүлдний гадаа онгод нь тэнгэр хайрхадаа аргадан хүмүүний заяаг тэгшилж байдаг сүлдэн тэнгэрийн шүтээн юм. Энэхүү сүлдэн тэнгэрийн шүтээнд нь төрийн сүлдээ дээдлэх учир оршмой. Сүлд хийморь нь ямагт нар салхи, хур бороонд ариутгагдан улмаар өнгөлөг хийморьтой хийсч амилж байх учиртай. Хар сүлдээ өргөцийн хамгийн дээд хэсэгт байрлуулна. Хар сүлдний шүншигт 8 зүгийн уул усны арц, 18 аймгийн чулуу, 9 эрдэнийн зай, арвай тариа, арц хүжээр аравнайлан бүрдүүлсэн болно. Хуур манжиг бүрэлдсэн учир Миний хуур манжиг бол Дамдин зайрангийн толь бөгөөд 9 могойн манжиг, 5 хавтгай манжиг, 6 талтай төмөр хуур зэрэг өвөг дээдсийн хэрэглэж явсан дуудлага, тамлага хийдэг хэрэглэл юм. Нарийн төмөр хуур нь үзүүр хэсэгтээ шүдний зуулттай. Мөн их зайрангийн зүүн гарын зүрхэн толийн хажууд тал бүрдээ 13 сантиметрийн гурвалжин дүрс бүхий элгэн саванд 9 эрдэнийн зай, хуурай цай, арц хүж, арвай тариа, бор давс зэрэг зай оруулан шүншиглэсэн бөөгийн сахиус байдаг. Бас нэгэн манжиг нь хоёроос гурван мянган жилийн тэртээх Хүрэл зэвсгийн үеийн хүрэл сумны буулттай хонх, хар төмөр ховлог бүхий суман манжгаас бүрдсэн. Зүүн гарын зүрхэн толийн хажууд модон онгодын нэгэн төрлийн бөөгийн онгод сийлбэр байдаг.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.